Говьсүмбэр аймгийн 2020 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 02 цаг 32 минут

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 177, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 116 байгаагийн 56 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 85  буюу 57.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гуравдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 152 ажлын байрны захиалга ирж, 60 иргэн үүнээс 33 эмэгтэй ажилд зуучлагдсан байна. 

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 5 сарын байдлаар 171 эх амаржиж, 172 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 13 буюу 8.1 хувиар, төрсөн хүүхдийн тоо 13 буюу 8.2 хувиар өссөн байна.

            Нас баралт 27, бүртгүүлсэн гэр бүл 16, цуцалсан гэр бүл 7 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт өмнөх оны мөн үеэс 8 буюу 77.1 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 16 буюу 61,5 хувиар, цуцалсан гэр бүл 3 буюу 70 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 5 байгаа нь өмнөх оны мөн үеээс 3 буюу 2.5 дахин өссөн байна.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2020 оны эхний 5 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 5844.4 сая төгрөг, зарлага 5846.0 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 202.9 хувьтай, зарлагын гүйцэтгэл 98.8 хувьтай байна.

 

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 5 сарын байдлаар 5236 хүнд 970.5 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 4 хүн буюу 0.07 хувиар өссөн, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 76.4 сая төгрөг буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын мэдээгээр 210 байгууллагын 4470 даатгуулагч иргэн, үүнээс 400 нь сайн дурын даатгуулагч байна.

 III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 5 сарын байдлаар 187 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 20 төрөлт буюу 11.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд 189 үүнээс 89 нь хүү, 100 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 21 буюу 12.5 хувиар өссөн байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 5 сарын байдлаар 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил байна.

 VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 4162.8 сая төгрөг, гүйцэтгэлээр 5162.3 сая төгрөг болж 124.0 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 10089.0 сая төгрөг, гүйцэтгэлээр 7938.5 сая төгрөг болж 78.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 5 сард 165645 мал буюу төллөх насны хээлтэгчийн 78.1 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 22909.0 буюу 16.0 хувиар өссөн байна.

          2020 оны эхний 5 сарын байдлаар 4535 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 1191, хээлтүүлэгч 58, таваарын мал 3286 байна.

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 5 сарын байдлаар 28046.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5895.9 сая төгрөг буюу 26.6 хувиар өсч, 24526.2 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 270.3 сая төгрөг буюу 1.1 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977