Говьсүмбэр аймгийн "Хүн амын амьдарч буй орчин, нийгмийн үзүүлэлт-2019 он" танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 27. 03 цаг 21 минут

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан. Түүх: Одоогоос 766 жилийн өмнө 1240 оны цагаан хулгана жил зохиогдсон, дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын нууц товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1691 оны хаврын адаг сард манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харьяат болгож дөрвөн аймаг, долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.Байршил: Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’-т байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг. Талбай: 5,5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй.Цаг уур: Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +370, өвөл -370 градус байдаг.Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.

2019 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 17445 хүн, үүнээс эрэгтэй 8796, эмэгтэй 8649 хүнтэй боллоо. Өмнөх онтой харьцуулбал хүн ам 44 буюу 0.3 хувиар, үүнээс эрэгтэй 30 буюу 0.3 хувиар өсч, эмэгтэй 74 буюу 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд, 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Нийт хүн амын 6003 буюу 34.4 хувийг 0-14 насны хүүхэд, 10341 буюу 59.2 хувийг 15-59 насны хүмүүс, 1101 буюу 6.3 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Насны бүлгээс харахад 70 ба түүнээс дээш настан 398, 80 ба түүнээс дээш настан 121, 90 ба түүнээс дээш настан 17 тоологдлоо. Дээрх үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 70 ба түүнээс дээш настан 1.5 хувиар, 80 ба түүнээс дээш настан 0.8 хувиар, 90 ба түүнээс дээш настан 11.8 хувиар өссөн байна.Манай аймгийн иргэдээс гадаадад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 512 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 256 буюу 50.0 хувь нь эрэгтэйчүүд, 256  буюу 50.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх онтой харьцуулбал гадаадад суугаа иргэд 1.8 дахин өссөн байна.

Тайлант онд 4979 өрх тоологдсон нь өмнөх оноос 409 өрхөөр буюу 7.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өрхийн 2948 буюу 59.2 хувь нь хотод, 2031 буюу 40.8 хувь нь хөдөөд байршиж байгаа бол нийт өрхийн 1863 буюу 37.4 хувь нь гэрт, 3021 буюу 60.7 хувь нь байшинд, 95 буюу 1.9 хувь нь бусад сууцанд амьдарч байна. Нийт өрхийн 3634 буюу 73.0 хувь нь Сүмбэр суманд, 6.8 хувь нь Баянтал суманд, 1007 буюу 20.3 хувь нь Шивээговь суманд тоологдсон байна.

Сууцны төрлийг өмчийн хэлбэрээр нь авч үзвэл 4700 буюу 94.4 хувь нь иргэнийх, 50 буюу 1.0 хувь нь хувийн аж, ахуйн нэгж байгууллагынх, 229 буюу 4.6 хувь нь төрийн өмчийнх байна.Сууцны төрлийг эзэмшлээр нь авч үзвэл 4090 буюу 82.1 хувь нь өөрийн эзэмшлийн сууцанд, 271 буюу 5.4 хувь нь бусдын сууцанд түрээстэй, 538 буюу 10.8 хувь нь бусдын сууцанд түрээсгүй амьдарч байгаа бол 80 буюу 1.6 хувь нь бусад хэлбэрээр эзэмшин амьдарч байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977