Говьсүмбэр аймгийн 2019 оны жилийн эцсийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 27. 03 цаг 38 минут

1. ХҮН АМ, ӨРХ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.1. 2019 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 17445 хүн, үүнээс эрэгтэй 8796, эмэгтэй 8649 хүнтэй боллоо. Өмнөх онтой харьцуулбал хүн ам 44 буюу 0.3 хувиар, үүнээс эрэгтэй 30 буюу 0.3 хувиар өсч, эмэгтэй 74 буюу 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд, 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Нийт хүн амын 6003 буюу 34.4 хувийг 0-14 насны хүүхэд, 10341 буюу 59.2 хувийг 15-59 насны хүмүүс, 1101 буюу 6.3 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Насны бүлгээс харахад 70 ба түүнээс дээш настан 398, 80 ба түүнээс дээш настан 121, 90 ба түүнээс дээш настан 17 тоологдлоо. Дээрх үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 70 ба түүнээс дээш настан 1.5 хувиар, 80 ба түүнээс дээш настан 0.8 хувиар, 90 ба түүнээс дээш настан 11.8 хувиар өссөн байна.Манай аймгийн иргэдээс гадаадад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 512 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 256 буюу 50.0 хувь нь эрэгтэйчүүд, 256  буюу 50.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх онтой харьцуулбал гадаадад суугаа иргэд 1.8 дахин өссөн байна.Тайлант онд 4979 өрх тоологдсон нь өмнөх оноос 409 өрхөөр буюу 7.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өрхийн 2948 буюу 59.2 хувь нь хотод, 2031 буюу 40.8 хувь нь хөдөөд байршиж байгаа бол нийт өрхийн 1863 буюу 37.4 хувь нь гэрт, 3021 буюу 60.7 хувь нь байшинд, 95 буюу 1.9 хувь нь бусад сууцанд амьдарч байна.

1.2. 2019 онд бүртгэгдсэн 6411 ажиллагчдын 3383 буюу 52.8 хувь нь эрэгтэй, 3028 буюу 47.2 хувь нь эмэгтэй байна. Ажиллагчдыг салбараа нь авч үзвэл:

  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур                 1051
  • Уул уурхай, олборлолт                                                                    805
  • Боловсруулах                                                                                   292
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамж                           186
  • Усан хангамж, сувагжуулалт, хог хаягдал                                               41
  • Барилга                                                                                              403
  • Бөөний болон жижиглэн худалдаа                                                 747
  • Тээвэр ба агуулах                                                                            519
  • Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоол                            159
  • Мэдээлэл  холбоо                                                                            97
  • Санхүүгийн болон даатгал                                                              152
  • Үл хөдлөх хөрөнгө                                                                           7
  • Мэргэжлийн шинжлэх ухаан                                                           97
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх                                            101
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах                                       660
  • Боловсрол                                                                                         630
  • Хүний эрүүл мэнд, нийгмийн халамж                                            244
  • Урлаг, үзвэр                                                                                      88

 

Ажиллагчдыг насны бүлгээр авч үзвэл 80 буюу 1.2 хувь нь 15-19 насны, 6294 буюу 98.2 хувь нь 20-64 насны, 37 буюу 0.6 хувь нь тэтгэврийн  65-аас дээш насны хүмүүс байна. Өмнөх онтой харьцуулбал ажиллагчдын тоо 585 буюу 10.0 хувиар өссөн байна. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн, ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 2019 оны 12 сард 215 байгаагийн 120 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75 буюу 53.6 хувиар өссөн байна.Тайлант онд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас давхардсан тоогоор 7239 хүнд 2038.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, халамж үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад үйлчилгээ авсан иргэдийн тоо  228 буюу 3.1 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийн хэмжээ 65.4 сая төгрөг буюу 103.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

1.3. 2019 оны жилийн эцсийн байдлаар аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр аймгийн хэмжээнд  422 эхээс 427 хүүхэд мэндэлсний 212 нь хүү, 215 нь охин байлаа. Нийт 76 хүн нас барсан байна. Бүртгүүлсэн гэр бүл 73, цуцалсан гэр бүл 23, үрчлэгдсэн хүүхэд 9 бүртгэгдлээ. Өмнөх онтой харьцуулахад төрөлт 46 буюу 9.8 хувиар, төрсөн хүүхэд 42 буюу 8.9 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 13 буюу 15.1 хувиар, нас баралт 12 буюу 13.6 хувиар тус тус буурч, үрчлэгдсэн хүүхэд өмнөх оны мөн үеийн түвшинд, цуцалсан гэр бүл 6 буюу 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Шилжин ирсэн хүн 430 болж нь өмнөх оны мөн үеэс 138 хүн буюу 24.3 хувиар, шилжин явсан хүн 456 болж өмнөх оны мөн үеэс 71 хүн буюу 13.5 хувиар тус тус буурсан байна.

1.4. Нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээгээр аймгийн хэмжээнд бүтэн өнчин хүүхэд 20, үүнээс эмэгтэй 10, хагас өнчин хүүхэд 159, үүнээс эмэгтэй 73 байгаа нь өмнөх оны мөн үеэс бүтэн өнчин хүүхэд 1 буюу 5.3 хувиар нэмэгдэж, хагас өнчин хүүхэд 21 буюу 11.7 хувиар буурсан байна. Өрх толгойлсон эцэг, эх 602 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 21.6 хувиар буурсан байна.Ганц бие өндөр настан 301 байгаа нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 0.3 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 742 байгаа нь өмнөх оны мөн үеэс 13 буюу 1.8 хувиар тус тус өсчээ.

2. МАЛ ТООЛЛОГО, ХӨДӨӨ АЖ АХУЙ

2.1. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд 1022 малтай өрх тоологдсоноос 699 малчин өрх, 323 малтай өрх тоологдлоо. Малчин өрхөд 2347 хүн амьдарч байгаагаас 1097 малчин, үүнээс 481 нь эмэгтэй малчид байна.  

Нийт малчдыг насны бүлгээр нь авч үзвэл:

15-34 нас - 258 малчин буюу 23.5 хувь

35-59 нас - 680 малчин буюу 62.0 хувь

60 аас дээш нас - 159 малчин буюу 14.5 хувийг эзэлж байна.

Өмнөх онтой харьцуулбал малтай өрх  11 буюу 1.0 хувиар өсч, малчин өрх 4 буюу 0.6 хувиар буурсан, мал бүхий өрх 15 буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Малчдын тоог өмнөх онтой харьцуулбал 18 буюу 1.7 хувиар үүнээс эмэгтэй малчид 6 буюу 1.3 хувиар буурлаа.

Тайлант онд манай аймагт нэг мянгаас дээш толгой мал тоолуулсан 114 малтай иргэн бүртгэгдсэнээс 112 нь малчин байгаа нь өмнөх оны мөн үеэс 11 буюу 10.9 хувиар нэмэгдлээ. Үүнд:

                        Сүмбэр сумын мянгат малчин       73

                                    Баянтал сумын мянгат малчин    24

                                                Шивээговь сумын мянгат малчин 15

Хамгийн олон малтай малчин Ц.Нэргүй  /Шивээговь сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон адуутай малчин Л.Батнасан /Баянтал сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон үхэртэй малчин Б.Мянганбаяр /Баянтал сум, 1 дүгээр баг/,

Хамгийн олон тэмээтэй малчин Б.Төмөрмөнх /Шивээговь сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон хоньтой малчин А.Замзаах /Баянтал сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон ямаатай малчин З.Олонбаатар /Сүмбэр сум, 5 дугаар баг/

2019 оны жилийн эцсээр манай аймаг 452.0 мянган толгой малтай болсон нь өмнөх оны мөн үеэс 24.5 мянган толгой буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс: адуу 22.7 мянган толгой, үхэр 14.5 мянган толгой, тэмээ 0.9 мянган толгой, хонь 219.5 мянган толгой, ямаа 194.2 мянган толгой тус тус тоологджээ. Аймгийн хэмжээнд төллөвөл зохих эх малын 84.3 хувь буюу 171.5 мянган толгой мал төллөж, гарсан төл 172.0 мянга, үүнээс 5.4 мянган толгой төл хорогдож, 166.9 мянган толгой төл бойжиж, төл бойжилт 91.5 хувьтай гарлаа.2018 онд 33.9 мянган толгой төл хорогдсон бол 2019 онд 5.4 мянган толгой төл хорогдож өмнөх оны мөн үеэс  28.5 мянга буюу 662 дахин буурсан байна. Жилийн эцсийн байдлаар 5.7 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 33.9 мянга буюу 6.9 дахин буурсан байна.

2.3. Эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн мал 14.4 мянга, үүнээс “Сүмбэр” хонь 1.7 мянган толгой тоологдлоо. Өмнөх онтой харьцуулбал эрлийз, цэвэр үүлдрийн мал 3.6 хувиар,  “Сүмбэр” хонь 41.7 хувиар тус тус өссөн байна.Нийт малд эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн мал 3.2 хувийг эзэлж байгаа бол эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн адуу 123 тоологдсон нь нийт адууны 0.5 хувийг, эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн үхэр 261 тоологдсон нь нийт үхрийн 1.8 хувийг, эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн тэмээ 24 тоологдсон нь нийт тэмээний 2.4 хувийг, эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн хонь 7978 тоологдсон нь нийт хонины 3.6 хувийг, эрлийз, цэвэр үүлдэр, сайжруулсан омгийн ямаа 6069 тоологдсон нь нийт ямааны 3.1 хувийг тус тус эзэлж байна.

2.4. Хүн ам, мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын 2019 оны тооллогоор аймгийн дүнгээр гахай, шувуу 493 тоологдсон нь өмнөх оны мөн үеэс 55.5 хувиар өсчээ.

Нийт 112 гахай, үүнээс:

                                                            Хээлтэгч        22

Хээлтүүлэгч   7

Бусад             83

Нийт 381 шувуу, үүнээс:

                                                            Үндсэн эх       327

Хээлтүүлэгч     54

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гахай 151 буюу 57.4 хувиар буурч, шувуу 327 буюу 7.1 дахин өссөн байна.

2.5 2019 онд 49.7 га талбайд тариалалт хийснээс төмс 17.9 га-д, хүнсний ногоо 18.8 га-д, тэжээлийн ургамал 13.0 га-д тариалсан байна. Өмнөх онтой харьцуулбал нийт тариалсан талбай 9.5 га буюу 23.6 хувиар өссөн ба төмсний талбай 2.7 га буюу 17.8 хувиар, хүнсний ногооны талбай 5.8 га буюу 44.6 хувиар, тэжээлийн ургамлын талбай 1 га буюу 8.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ургац хураалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 326.5 тонн төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал хурааснаас 128.5 тонн төмс, 145.4 тонн хүнсний ногоо, 52.6 тонн тэжээлийн ургамал хурааж авсан нь өмнөх оны мөн үеэс хураасан ургац 56.4 тонноор буюу 20.9 хувиар өсч, үүнээс төмс 31.8 тонн буюу 32.9 хувиар, хүнсний ногоо 14.7 тонн буюу 11.2 хувиар, тэжээлийн ургамал 9.9 тонн  буюу 23.2 хувиар өссөн байна. 2019 онд 2125.4 тонн өвс, 1.01 тонн дарш, 507.7 тонн хужир шүү  бэлтгэж авсныг өмнөх онтой харьцуулбал бэлтгэсэн өвс 51.6 хувиар,  хужир шүү 14.8 хувиар , дарш бэлтгэлт 66.3 хувиар буурсан байна.

3. ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, АЖ ҮЙЛДВЭР, БИЗНЕС РЕГИСТРИЙН САН

3.1  Манай аймаг 2019 онд зах зээлийн үнээр 97.6 тэр бум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь Монгол улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 0.3 хувийг эзэлж байна.  2018 онтой харьцуулбал аймгийн нийт бүтээгдэхүүн 8.5 тэр бум буюу 9.5 хувиар өссөн байна.Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 5.6 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 0.5 сая төгрөг буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

3.2 2019 онд 48.6 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 58.1 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Өмнөх онтой харьцуулбал бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.2 хувиар, бүтээгдэхүүн  борлуулалт 9.3 хувиар тус тус өссөн байна.“Шивээ-Овоо”  ХК нь тайлант онд 45.0 тэр бум төгрөгийн нүүрс үйлдвэрлэж, 55.6 тэр бум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 3.6 хувиар буурч,  бүтээгдэхүүн борлуулалт 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус компани нь аймгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 93.2 хувийг, нийт борлуулалтын 95.0 хувийг гүйцэтгэж байна.

3.3 2019 онд бизнес регистрийн санд 492 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэн байна. Эдгээрийн 384 буюу 78.0 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, 50 буюу 10.2 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 23 буюу 4.7 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, 35 буюу 7.1 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

4. ТӨСӨВ САНХҮҮ, БАНК, ОРОН НУТГИЙН ӨМЧ

4.1 2019 оны байдлаар орон нутгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 15456.6 сая төгрөг, гүйцэтгэл 16528.1 сая төгрөг болж орлогын төлөвлөгөө 106.9 хувийн биелэлттэй байна. Төсвийн орлогыг задаргаагаар нь авч үзвэл урсгал орлого 19.7 хувиар даван биелсэн үзүүлэлт гарлаа. Төсвийн зарлага 15437.6 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 16528.1 сая төгрөг буюу 107.1 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Нийт зардлыг задаргаагаар нь авч үзвэл урсгал зардал 9.7 хувийн хэтрэлтэй гарсан байна.Төсөвт байгууллагын өглөг, авлагын мэдээгээр өглөгийн үлдэгдэл 255.5 сая төгрөг, авлагын үлдэгдэл 51.5 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс өглөг 3.8 дахин, авлага 1.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

4.2. Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй банкуудын салбарын эдийн засгийн үзүүлэлтийг 2019 оны эцсийн байдлаар танилцуулбал цахим банкны үйлчилгээ хэрэглэгчид давхардсан тоогоор 21.0 мянга болж, 69 аж ахуйн нэгжид 1423.0  сая төгрөгийн зээл олгосон бол 8929 иргэдэд 33546.6 сая төгрөгийн зээлийг олгожээ.

4.3. Орон нутгийн өмчийн газрын мэдээгээр манай аймаг 2019 онд 58 бараа, үйлчилгээг 20036.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 58 тендер зарлагдаж, 19288.5 сая төгрөгийн бараа, үйлчилгээ гэрээлэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулбал төлөвлөгдсөн бараа, үйлчилгээ  болон зарлагдсан тендер 4.1 дахин, төлөвлөгдсөн болон гэрээлэгдсэн төсөв 13.7 дахин өссөн байна.

5. НИЙГМИЙН ДААТГАЛ

5.1 Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 12 дугаар сарын байдлаар 13430.9 сая төгрөг, зарлага 12470.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 2495.3 сая төгрөг буюу 22.8 хувиар, зарлага 1606.1 сая төгрөг буюу 14.8 хувиар тус тус өссөн байна.

6. ТЭЭВЭР, ХОЛБОО, ГАЗАР

 6.1  Авто тээврийн үндэсний төвийн Говьсүмбэр аймаг дахь салбарын мэдээгээр тайлант онд 7.0 мянган зорчигч тээвэрлэж, зорчигч эргэлт 1481 мян.хүн км болж, 97.8 сая  төгрөгийн орлоготой ажилласан байна. 2019 оны байдлаар 4339 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 313 буюу 7.8 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл 2018 оноос автобус 45 буюу 160.7 хувиар, ачааны машин 117 буюу 12.1 хувиар, суудлын машин 103 буюу 4.2 хувиар, механизм 3 буюу 9.4 хувиар, чиргүүл 28 буюу 29.5 хувиар, мотоцикл 24 буюу 7.8 хувиар  тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл  7 буюу 5.8 хувиар буурсан байна.

6.2 Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэдээгээр манай аймгийн нийт газар нутгийн хэмжээ 554.2 мян.га байдаг бөгөөд нийт талбайн:

376819 га буюу 68.0 хувийг Сүмбэр сум          

91606 га буюу 16.5 хувийг Баянтал сум

85755 га буюу 15.5 хувийг Шивээговь сум эзэлж байна.

2019 онд нийт газрын:

481124.8 га буюу 86.8 хувийг - Хөдөө аж ахуйн газар

6662.8 га буюу 1.2 хувийг    - Хот, тосгон, суурин газар

5192.5 га буюу 0.9 хувийг    - Зам шугам сүлжээний газар

1538.0 га буюу 0.3 хувийг    - Усны сан бүхий газар

59661.9 га буюу 10.8 хувийг            -Улсын тусгай хэрэгцээний

газар тус тус эзэлж байна. Эдгээр газрыг өмнөх онтой харьцуулбал зам шугам сүлжээний газар 0.9 хувиар нэмэгдэж, хот, тосгон, суурин газар 0.3 хувиар буурч байна.

Тайлант жилд нийт газрын 6.7 хувьд хохирол учирсан байна. Газарт учирсан хохирлыг ангилж үзвэл 99.8 хувь нь бэлчээр ба бусад суурин газарт, 0.1 хувь нь хот тосгон бусад суурин газарт, 0.06 хувь нь ухаж эвдэрсэн газарт учирсан байна. 2019 онд нийт газар нутгийн 5.4 хувь буюу 30027.8 га талбайд газар хамгаалах арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсан байна.

7.  БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГ

7.1 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар аймгийн хэмжээнд төрийн өмчийн 6, хувийн өмчийн 4 нийт 10 цэцэрлэгийн 54 бүлэгт 1725 хүүхэд байгаагаас эмэгтэй 848 хүүхэд хамрагдан хүмүүжиж байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 205 буюу 11.9 хувь нь малчдын хүүхэд байна. Цэцэрлэгийн бүлгийг тоогоор нь авч үзвэл бага бүлэг 16, дунд бүлэг 9, ахлах бүлэг 10, бэлтгэл бүлэг 11, холимог бүлэг 1, ээлжийн бүлэг 1, нүүдлийн бүлэг 6 байна. Өмнөх онтой харьцуулбал цэцэрлэгт хамрагдсан хүүхэд 0.2 хувиар буурсан хэдий  ч эмэгтэй хүүхэд 0.9 хувиар , бүлгийн тоо 1.9 хувиар,  малчдын хүүхэд 1.5 хувиар тус тус өссөн байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 175 ажиллагсад байгааг өмнөх онтой харьцуулбал 1.2 хувиар нэмэгдсэн байна.

7.2 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 5 сургуулийн 136 бүлэгт 3797 сурагч суралцаж байгаагаас I-V  ангийн 65 бүлэгт 2021 сурагч, VI-IX ангийн 46 бүлэгт 1213, X-XII ангийн 25 бүлэгт 563 сурагч суралцаж байна. Дотуур байранд 142 сурагч амьдарч байна. Өмнөх онтой харьцуулбал бүлгийн тоо 2.4 хувиар, суралцагсад 6.2 хувиар, дотуур байранд амьдарч буй сурагч 7.6 хувиар тус тус өссөн байна. 2019-2020 оны хичээлийн жилд 479 хүүхэд 1-р ангид элсэн орсон нь өмнөх хичээлийн жилээс 10.6 хувиар өсчээ. Ерөнхий боловсролын сургуульд 281 ажиллагсад байгааг өмнөх онтой харьцуулбал 0.7 хувиар өссөн байна. 185 үндсэн багш ажиллаж байгаа ба нэг багшид ногдох суралцагчийн тоо 20.5 байгаа нь. өмнөх оны мөн үеэс 2 пунктээр өссөн байна. Үндсэн багш болон эмч нарын тоо нэмэгдэж, сургалтын менежер, нийгмийн ажилтан  болон бусад ажиллагсдын тоо буурсан үзүүлэлт гарлаа.

  8. ЭРҮҮЛ МЭНД

            8.1 Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2019 онд 427  эх амаржиж, 2018 онтой харьцуулахад 44 буюу 9.3 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 429 үүнээс 218 нь хүү, 211 нь охин байна. Өмнөх онтой харьцуулбал амьд төрсөн хүүхэд 41 буюу 8.7 хувиар буурчээ. 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Тайлант онд 97.1 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оноос 11.7 хувиар,  4.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оноос 6.0 хувиар тус тус буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгсөд  166 бүртгэгдсэн нь өмнөх оноос 96 тохиолдлоор буурчээ.

9. ГЭМТ ХЭРЭГ

9.1 Тайлант онд аймгийн хэмжээнд 154 гэмт хэрэг бүртгэгдсэн ба үйлдэгдсэн гэмт хэргийн 62 буюу 40.2 хувь нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байлаа . Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсод 103, үүний 46  буюу 44.7 хувь нь ажилгүй иргэдийн үйлдсэн гэмт хэрэг байна. Гэмт хэрэгт холбогдогсдыг өмнөх онтой харьцуулахад 16.9 хувиар буурсан байна. Давхардсан тоогоор 889 иргэнийг эрүүлжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өссөн байна.Гэмт хэрэг илрүүлэлт жилийн эцсийн байдлаар 58.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.4 пунктээр буурсан байна. Гэмт хэргээс учирсан хохирол 405.1 сая төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 121.6 сая төгрөгт хүрсэн байна.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977