ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХУРААНГУЙ ДҮН БОЛОВСРУУЛАГДАН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 27. 03 цаг 52 минут

1. ХҮН АМ

Говьсүмбэр аймгийн хүн амын тоо 2020 оны тооллогоор 17928  болсон байна. Хүн амаас гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 512 иргэн байгаа нь хүн амын 2.9 хувийг эзэлж байна.  Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадын харьяат 29 иргэн оршин сууж байна.Говьсүмбэр аймгийн хүн ам 2010 оны тооллогоор 13239 байсан бол 2010-2020 оны хоорондох 10 жилийн хугацаанд 4689 хүнээр буюу 35.4 хувиар өссөн байна. Хүн амын 9027 буюу 50.4 хувь нь эрэгтэйчүүд,  8901 буюу 49.6 хувь нь эмэгтэйчүүд байна.Говьсүмбэр аймгийн хүн ам нь насны хувьд залуу хэвээрээ байгаа бөгөөд 0-14 насны хүүхэд 6072 буюу 33.9 хувь, 15-64 насны хүн ам 11203 буюу 62.5 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 653 буюу 3.6 хувийг тус тус эзэлж байна.2010 онд хүйсийн харьцаа 106.1 байсан бол /100 эмэгтэйд ногдох эрэгтэй/ 2020 онд 101.4 болж буурчээ.Хүн амыг насны хувьд таллан хувааж буй голч нас нь 2010 оны тооллогоор 25.7 байсан бол 2020 оны тооллогоор 27.7  болсон  байна. Энэ нь хүн амын тэн хагас нь 27.7 - оос доош настай, үлдсэн  50 хувь нь түүнээс дээш насныхан байгааг харуулж байгаа юм.Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн харьцааг хүн ам зүйн ачаалал гэнэ.  Манай аймгийн  хүн ам зүйн ачаалал 2010 онд 52.4 хувь байсан бол 2020 онд 60.0 хувь болж 2010 оноос 7.6 пунктээр өссөн байна.

2. ХҮН АМЫН ҮНДЭС, УГСАА

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Говьсүмбэр аймгийн харьяат иргэдийн үндэс угсааны талаарх мэдээллийг цуглуулахдаа өмнөх тооллогоос дэлгэрэнгүй бүлгээр авсан.Говьсүмбэр аймгийн суурин хүн амын 95.3 хувийг Халхчууд эзэлж, өмнөх тооллогын үеийнхээс 0.1 пунктээр  буурсан байна. Баядуудын эзлэх хувь өнгөрсөн 10 гаруй жилд 0.2 пунктээр буурсан хэдий ч хүн амын 1.4 хувийг эзэлж байгаа нь Халхуудын дараа орж байна. Буриад, Хотон, Урианхай, Барга, Сартуулуудын эзлэх хувь буурсан бол  Дөрвөд, Баяд,  Дарьгангачуудын эзлэх хувь бага зэрэг өссөн байна.

3. ШАШИН

15, түүнээс дээш насны хүн амаас “Та шашин шүтдэг үү, шүтдэг бол ямар шашин шүтдэг вэ?” гэсэн асуултад  суурин хүн амын 51.8 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй, 48.2 хувь нь  шашин шүтдэг гэж тоологдлоо.Шашин шүтлэгтэй хүмүүсийн 90.3 хувь нь Буддын, 6.7 хувь нь  Бөөгийн, 2.0 хувь нь Христийн, 0.4 хувь нь Ислам, 0.6 хувь нь Бусад шашинтан байна.Шашинтангуудын дотор эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү олон  буюу 57.0 хувь байна. Шашинтан эмэгтэйчүүдийн  89.3  буддын, 6.6  хувь нь бөөгийн, 3.3 христийн шашинтан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977