Говьсүмбэр аймгийн 2019 оны жилийн эцсийн хүн ам, өрхийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 04 цаг 32 минут

I.ХҮН АМЫН ТООНЫ ӨСӨЛТ

  1. Хүн амын нас, хүйсийн бүтэц

            Хүн ам зүйн судалгаа шинжилгээнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь мэдээлэл болгон хүн амын тоог ашигладаг.  Хүн ам зүйн судалгаа нь хүн амын тоо хэмжээ, насны бүтцийг нарийн тооцоход оршино.

Зураг 1: Хүн амын тоо, насны бүтэц, хүйсээр

2. Хүн амын тоо, байршил

            Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн цахим санд Говьсүмбэр аймгийн харьяат 17.9 мянган хүн бүртгэлтэй байна.  Нийт хүн амын 97.3 хувь нь суурин хүн ам байна.17.4 мянган суурин хүн ам байгаагаас 2.9 хувь нь гадаадад оршин сууж байна. Суурин хүн амын тоо өмнөх оноос 0.2 хувиар буурчээ.

             Суурин хүн амын 72.8 хувь буюу 12.7 мянга нь аймгийн төвийн сум буюу Сүмбэр суманд, 6.4 хувь буюу 1.1 мянга нь хөдөөгийн сум болох Баянтал , Шивээговь сумдад 20.7 хувь нь амьдарч байна.

3. Хүн амын өсөлт

        Аймгийн хүн амын тоо өмнөх оноос 0.2 хувиар буурсан ба жилийн дундаж өсөлтийн хувь 3.0 пунктээр бага байна. Сүмбэр сумын хүн амын тоо өмнөх оноос 0.5 хувиар, Баянтал сум 6.0 хувиар буурсан бол Шивээговь сум 2.7 хувиар өссөн байна.

4. Хүн амын наслалт

            Нийт хүн амын 34.4 хувийг 0-15 насны хүүхэд, 58.5 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, 7.1 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байна. Нийт хүн амд 0-15 насны хүүхдийн эзлэх хувь 2018 оноос 1.7 пунктээр нэмэгдэж,, тэтгэврийн насны хүн амынх 1.1 пунктээр өсч, хөдөлмөрийн насны хүн амынх 1.7 пунктээр буурсан байна.

        Аймгийн хүн амын дундаж наслалт нь 2019 он 73.8 жил болж, өмнөх оноос 0.2 пунктээр нэмэгджээ. Энэ нь улсын дунджаас 3.5 пунктээр их байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундаж наслалт аймгийн дунджаас 0.9 пунктээр доогуур байхад эмэгтэйчүүдийнх 2.7 пунктээр дээгүүр байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү урт насалдаг байна. Аймгийн хүн амын голч нас 27.6 байна.

5. Хүйсийн харьцаа

 2019 оны байдлаар Говьсүмбэр аймгийн хүн амын 50.4 хувь нь эрэгтэй, 49.6 хувь нь эмэгтэй хүн ам байна. Үзүүлэлтүүд ойролцоогоор 50 хувьд байгаа учир хүйсийн харьцаа ерөнхийдөө тэнцвэртэй, гэхдээ эрэгтэй хүн ам эмэгтэйгээсээ бага зэрэг илүү харагдаж байгаа боловч насны бүлгээр нь тооцож үзвэл илүү үр дүнтэй байгааг хүснэгт 5.1-ээс харж болно.

 

  1. 4. ӨРХИЙН ТОО БАЙРШИЛ

 

Тайлант онд 4979 өрх тоологдсон нь өмнөх оноос 409 өрхөөр буюу 7.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өрхөөс 2948 буюу 59.2 хувь нь аймгийн төвд, 2031 буюу 40.8 хувь нь сумын төвд, хөдөөд байршиж байгаа бөгөөд нийт өрхөөс 7 буюу түүнээс дээш ам бүлтэй өрх 245 тоологдлоо. 

5. ХҮН АМЫН ЕРДИЙН ХӨДӨЛГӨӨН

 

1. Төрөлт

Аймгийн хэмжээнд 2019 онд 445 хүүхэд төрсөн нь өмнөх оноос 10.6 хувиар буурчээ. 2019 онд төрсөн хүүхдийн 48.7 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Төрсөн хүүхдийг эхийн насаар нь авч үзвэл 25-29 насны эмэгтэйчүүдийн төрөлт илүү байна. 1000 хүнд ногдох төрсөн хүүхдийн тоо 2019 онд 24.9 болж, өмнөх оноос 3.4 промилээр буурчээ. Аймгийн хэмжээнд төрөлтийн тусгай коэффициент нь 2018 онд 111.5 байсан бол 2019 онд 91.6 болж, өмнөх оноос 19.9  промилээр буурсан байна. Төрөлтийн тусгай коэффициент нь насны бүлэг дэх төрөлтийн ялгавартай түвшинг харуулж чаддаггүй учир уг коэффициентыг насны бүлэг тус бүрт тооцож, насны бүлэг дэх төрөлтийн түвшинг гаргаж ялгавартай харж болно. Насны бүлэг дэх төрөлтийн түвшинг харахад 25-29, болон 30-34 насанд эмэгтэйчүүдийн төрөлт өндөр байна.

2. Нас баралт

       Нас баралт нь хүн амын дунд гарч буй нөхөн үржихүйн үзэгдэл юм. Нас баралт нь тухайн газар нутгийн хүн амын нас, хүйсийн бүтэц, ажил эрхлэлтийн байдал болон нийгмийн тодорхой анги бүлэг, байршил гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй түвшинтэй байдаг. Түүнчлэн хүн амын амьжиргааны түвшин, эрүүл ахуйн нөхцөл байдал ч нас баралтын түвшинд нөлөөлдөг. Аймгийн хэмжээнд 2019 онд 86 хүн нас барсан нь өмнөх оноос 4.5 хувиар буурсан.

3. Гэрлэлт

        Гэрлэлт нь хүн амын гэр бүл болох явц, түүний өсөлт, өөрчлөлтийн хэмжээг харуулах бөгөөд өрх нэгдэх, тусгаарлах, зэрэг үйл явцыг илэрхийлдэг. Аймгийн хэмжээнд бүртгүүлсэн гэр бүлийн тоо 2018 онд 89, 2019 онд 74 байгаа нь өмнөх оноос 16.9 хувиар буюу 15-аар бага  байна.

4. Цуцлалт

Гэр бүл цуцлалт нь хүн амын ердийн хөдөлгөөний нэг үзүүлэлт болдог. Гэр бүл цуцлалтыг хамт амьдарсан хугацаагаар нь 7 бүлэгт хувааж үзлээ. 2019 онд цуцалсан гэр бүлийн тоо 24 байгаагийн 8.3 хувийг 4-6 жил, 15.6 хувийг 15-19 жил, 8.3 хувийг 7-9 жил, 29.1 хувийг 20 ба түүнээс дээш жил, 37.5 хувийг 10-14 жил хамт амьдарсан хосууд эзэлж байна. Цуцалсан гэр бүлийн тоо өмнөх оноос 41.1 хувиар өсчээ.

5. Үрчлэлт

        Үрчлэлт бол аль ч нийгмийн тогтолцооны үед амьдрал дээр гардаг үзэгдэл билээ. Иймээс үрчлэлтийг үрчлэгдсэн хүүхдийн насны бүлгээр нь авч судлав. Аймгийн хэмжээнд үрчлэгдсэн хүүхдийн тоо 2019 онд 9 болж, өмнөх онтой адил байна. Сүүлийн 2 жилд нийтдээ 18 хүүхэд үрчлэгдсэний 44.4 хувь нь 3 хүртэл насны, 16.6 хувь нь 10 ба түүнээс дээш насны, 22.2 хувь нь 3-6 насны, 16.6 хувь нь  7-9 насны хүүхэд байна. Эндээс харахад 3 хүртэлх насны хүүхдийн үрчлэлт их байна.

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977