Говьсүмбэр аймгийн "Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар-2019" танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 07 цаг 27 минут

1. БИЗНЕС РЕГИСТРИЙН  САН

        Бизнес регистр гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, борлуулалтын орлого, үндсэн хөрөнгийн хэмжээ, ажиллагчдын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг агуулсан мэдээллийн сан юм. Бизнес регистрийн санд эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрийн салбар нэгжүүдийн мэдээллийг хамруулж байгаа. Бизнес регистрийн мэдээллийн санг аж ахуйн нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын үр дүнд үндэслэн байгуулсан бөгөөд түүнээс хойш орсон өөрчлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011 оны тооллогын дүн, Улсын татварын ерөнхий газрын бүртгэл болон бусад байгууллагын мэдээллийг үндэслэн улирал тутам шинэчилж байна. Дараах мэдээллийг тус санг ашиглан гаргалаа.

        Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн байгууллагын талаар:  2019 онд тус санд улсын хэмжээгээр 187 126 ААНБайгууллага бүртгэлтэй байгаагийн  16 304 буюу 8.7 хувь нь төвийн бүсэд, Говьсүмбэр аймагт 492 буюу 0.26 хувь нь бүртгэлтэй байна. 

2.  ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН

        ДНБ нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд эдийн засгийн бүхий л үйл ажиллагаагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт хэмжээг тодорхойлж эцсийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлал, цэвэр экспортод хуваарилагдана. Үндэсний тооцооны данс (ҮТД) нь нэг талаас улс орны эдийн засгийн амьдралыг бүхэлд нь дүрслэн харуулахад, нөгөө талаас эдийн засаг дахь сектор хоорондын болон гадаад эдийн засгийн харилцааг харуулахад чиглэгдсэн харилцан уялдаа бүхий үзүүлэлтийн систем юм. ҮТД нь ДНБ-ий 3 аргын бүрэлдэхүүн үзүүлэлтүүд, үндэсний нийт орлого, үндэсний эзэмшлийн орлого зэргийг харуулна. НАХ нь ДНБ-ий 3 аргын тооцоог баланслуулах, тэгш хэмтэй СХТ-ийг зохиоход шаардагдах мэдээллийн эх үүсвэр юм. НАХ нь дотоодын үйлдвэрлэл болон импортын нийлбэрээр нийт нөөцийг, мөн завсрын болон эцсийн хэрэглээ, хуримтлал, экспорт зэргээр бүтээгдэхүүний нийт ашиглалтыг харуулна. 

        Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2015 онд 5.2 сая, 2016 онд 5.015 сая, 2017 онд 4.89 сая, 2018 онд 5.257 сая, 2019 онд 5.6 сая төгрөгт хүрсэн байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2015-2017 онд буурч, 2019 онд  5.611.5 сая төг болж, 2015 оныхоос 0.411 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.              

 3. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

        Говьсүмбэр аймгийн хувьд аж үйлдвэрийн салбарыг төлөөлж чадахуйц томоохон аж ахуйн нэгжүүдийг сонгон авч энэхүү судалгааг хийдэг. Манай аймгийн хувьд аж үйлдвэрийн мэдээг “Шивээ-Овоо” ХК  1993 оноос,  Тохижилт сүмбэр  ОНӨҮГ, УС-ДУ ОНӨҮГазруудаас 2004 оноос, Илчлэг Шивээ ОНӨҮГ, Талын –Илч ОНӨҮГ 2008 оноос , Илчит Сансар ОНӨҮГ 2012 оноос эхлэн авч,хянан нэгтгээд Үндэсний статистикийн хороонд дамжуулж байна.

        Мөн боловсруулах үйлдвэр сүүлийн жилүүдэд хөгжиж байгаагаас “Чойр хайрхан”, “Чойр кашмер”, “Тэвшийн хажуу ус” хоршоо, “Шивээ сервис” зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудыг судалгаанд хамрагддаг болно.

Энэхүү танилцуулгад ҮСХорооноос гаргасан судалгааны үр дүнг ашиглаж байна.

        2019 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт 58.1 тэрбум төгрөг болж 2015 оноос 47.7 хувиар 19.1 тэр бум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс  9.4 хувиар буюу 5.0  тэрбум төгрөгөөр өссөн байна.

4.  БАРИЛГЫН САЛБАР

        Энэхүү танилцуулгад Говьсүмбэр аймагт барилгын салбарын гүйцэтгэсэн барилга угсралтын ажил (барилгын төрөл объектоор), ашиглалтад оруулсан барилга байгууламж, тэдгээрийн хүчин чадал, барилгын байгууллагын барилга угсралтын ажлын зардал зэрэг үзүүлэлтүүдийг оруулсан болно. Дээрх үзүүлэлтүүдийг барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс сар, улирал бүр  авдаг мэдээллээр бүрдүүлдэг.

         Аймгийн ЗДТГазрын ХОХБТХэлтсээс 2019 онд улсын болон орон нутаг, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрөөр хэрэгжсэн нийт 34 ажилд ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, 28 барилгын засвар, тохижилт, шугам сүлжээний ажлыг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

5. ХУДАЛДАА, ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛ.

        Говьсүмбэр аймаг нь бөөний болон жижиглэнгийн худалдааны борлуулалтаар төвийн бүсийн 9.1 хувийг эзэлж байна. Худалдааны борлуулалт 2018 оноос 6586.8 сая төгрөг буюу 0.5 хувиар борлуулалт буурсан байна. Мөн тус салбарт ажиллагсдын тоо 2018 онд 1297, 2019 онд 1297 болсон байна. 

        Говьсүмбэр аймагт бөөний болон жижиглэн худалдааны борлуулалт 2010-2013 онуудад тогтвортой өсч, 2014-2015 онуудад буурч, 2016-2018 онд өсч, 2019 онд бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

6. ТЭЭВЭР

        Тээврийн салбар нь өргөн уудам нутагтай, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай манай улсын хувьд эдийн засагт чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Аймгийн Статистикийн хэлтэс нь Авто тээврийн статистикийн мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч Үндэсний статистикийн хороонд дамжуулдаг билээ.

        2019 оны байдлаар 4339 тээврийн хэрэгсэл  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийг төрлөөр нь өмнөх онтой харьцуулбал суудлын авто машин 7.8 хувиар, 2 дугуйт 7.0 хувиар,ачааны  автомашин 22.9 хувиар тус тус  өссөн үзүүлэлттэй байна.

7.  ХАРИЛЦАА ХОЛБОО

         Харилцаа холбооны үйл ажиллагааны нийт орлого, үүнээс хүн амаас орсон орлого, суурин болон үүрэн Харилцаа xолбооны салбарын үйл ажиллагааны нийт орлогод цахилгаан болон хөдөлгөөнт холбоо, мэдээллийн технологи, шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын тайлант хугацааны нийт орлогыг хамруулна. 

        Аймгийн холбооны газрын мэдээгээр 2019 онд нийт орлого 225.0 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.6 сая төгрөг буюу 5.4 хувиар өссөн байна. Нийт орлогод хүн амаас орсон орлого 114.5 сая төгрөг буюу 50.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Аймгийн хэмжээнд нийт суурин телефон цэгийн тоо 200 болж өмнөх оны мөн үеэс 85 буюу 29.8 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977