Говьсүмбэр аймгийн 2019 оны "Хөдөө аж ахуй"-н танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 12 цаг 29 минут

Мал тооллого

           Жил бүр зохион байгуулагддаг мал, тэжээвэр амьтад, 3 жил тутамд зохион байгуулагддаг хашаа, худгийн тооллого болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр болж өгдөг. Мал тооллогыг анх зун, намрын улиралд явуулдаг байснаа 1969 оноос эхлэн жилийн эцсээр буюу 12 дугаар сард тоолдог болсон байна. 2012 оноос эхлэн хагас жилээр мал тооллогыг түүвэр судалгаагаар тоолдог болсон юм.

Мал тооллого болон түүнтэй хамт явуулах судалгаа, бусад төрлийн мэдээлэл нь мал аж ахуйн салбарын анхдагч мэдээлэл төдийгүй салбарын эдийн засгийн тооцооны суурь мэдээлэл болдог. Мал тооллогын дүн нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг судалж, нэгтгэн дүгнэх бололцоог олгодог.

Мал аж ахуйн хувьд гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг жилийн турш эрхлэн, бүтээгдэхүүн орлогоор нь амьдралынхаа эх сурвалжийг бүрдүүлж буй өрхийг малчин өрхөд хамруулна. Мал бүхий өрхөд малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэйгээр өсгөн, үржүүлдэг өрхийг хамруулна.

Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу Үндэсний Статистикийн Хорооноос мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд, хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутамд, хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд, завсрын тооллого, судалгааг 5 жил тутамд  тус тус зохион байгуулж явуулдаг билээ.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977