Говьсүмбэр аймгийн 2020 оны 6 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 15. 03 цаг 37 минут

 

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

 

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 182, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 120 байгаагийн 60 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 71  буюу 62.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зургаадугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 28 ажлын байрны захиалга ирж, 22 иргэн үүнээс 10 эмэгтэй ажилд зуучлагдсан байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 6 сарын байдлаар 204 эх амаржиж, 205 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1 буюу 0.5 хувиар, төрсөн хүүхдийн тоо 1 буюу 0.5 хувиар буурсан байна.

            Нас баралт 32, бүртгүүлсэн гэр бүл 24, цуцалсан гэр бүл 8 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт өмнөх оны мөн үеэс 8 буюу 80.0 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 8 буюу 75.0 хувиар, цуцалсан гэр бүл 6 буюу 57.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 7 байгаа нь өмнөх оны мөн үеээс 5 буюу 3.5 дахин өссөн байна.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2020 оны эхний 6 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 4859.7 сая төгрөг, зарлага 5781.5 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 194.4 хувьтай, зарлагын гүйцэтгэл 100.3 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 6 сарын байдлаар 5405 хүнд 1234.4 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 220 хүн буюу 3.9 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 125.5 сая төгрөг буюу 11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын мэдээгээр 227 байгууллагын 5134 даатгуулагч иргэн, үүнээс 502 нь сайн дурын даатгуулагч байна.

Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 14 аж ахуйн нэгж, байгууллагын 1152 даатгуулагчийн дундаж цалин 1138.3 мянган төгрөг, төсөвт 54 байгууллагын 1636 даатгуулагчийн дундаж цалин 1030.7 мянган төгрөг, 3 Хувьцаат Компаний 633 даатгуулагчийн дундаж цалин  1668.4 мянган төгрөг, 139 ХХКомпаний 1067 даатгуулагчийн дундаж цалин 931.8 мянган төгрөг, бусад 17 аж ахуйн нэгж байгууллагын 144 даатгуулагчийн дундаж цалин 540.6 мянган төгрөг боллоо.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 6 сарын байдлаар 227 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 18 төрөлт буюу 8.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд 230 үүнээс 108 нь хүү, 122 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 54 буюу 30.7 хувиар өссөн байна.

                                                                                    

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 6 сарын байдлаар 86 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 2.3 хувиар буурсан байна.

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2020 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар, 2019 оны жилийн эцсээс 3.7 хувиар өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.

VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 6 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 5090.7 сая төгрөг, гүйцэтгэлээр 6125.0 сая төгрөг болж 120.3 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 12594.9 сая төгрөг, гүйцэтгэлээр 10102.3 сая төгрөг болж 80.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

2020 оны 6 сарын байдлаар авлагын үлдэгдэл  69.6 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 215.5 сая төгрөг байна.

VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 6 сард 170483 мал буюу төллөх насны хээлтэгчийн 80.5 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 13908.0 буюу 8.8 хувиар өссөн байна.

          2020 оны эхний 6 сарын байдлаар 8263 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 2084, хээлтүүлэгч 59, таваарын мал 6120 байна.

            Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь 1.83 байсан болно. Гарсан 170819 төлөөс 162017 буюу 94.8 хувь нь бойжиж байна.

 

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 6 сарын байдлаар 32775.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8030.4 сая төгрөг буюу 32.5 хувиар өсч, 28952.9 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1629.9 сая төгрөг буюу 6.0 хувиар өссөн байна.

Шивээ-Овоо ХК нь нийт бүтээгдэхүүний 95.8 хувь буюу 31397.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 95.4 хувь буюу 27621.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977