Говьсүмбэр аймгийн 2020 оны 7 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 14. 04 цаг 45 минут

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 160, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 101 байгаагийн 53 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 103  буюу 49.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Долоодугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 34 ажлын байрны захиалга ирж, 23 иргэн үүнээс 15 эмэгтэй ажилд зуучлагдсан байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 7 сарын байдлаар 252 эх амаржиж, 253 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 9 буюу 3.7 хувиар, төрсөн хүүхдийн тоо 5 буюу 2.0 хувиар өссөн байна.

            Нас баралт 45, бүртгүүлсэн гэр бүл 29, цуцалсан гэр бүл 12 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт өмнөх оны мөн үеэс 1 буюу 2.3 хувиар өсч, бүртгүүлсэн гэр бүл 8 буюу 21.6 хувиар, цуцалсан гэр бүл 4 буюу 25 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 7 байгаа нь өмнөх оны мөн үеээс 4 буюу 2.3 дахин өссөн байна.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2020 оны эхний 7 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 4373.1 сая төгрөг, зарлага 6773.6 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 142.2 хувьтай, зарлагын гүйцэтгэл 96.4 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 7 сарын байдлаар 5589 хүнд 1410.5 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 397 хүн буюу 6.6 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 156.9 сая төгрөг буюу 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын мэдээгээр 229 байгууллагын 5214 даатгуулагч иргэн, үүнээс 501 нь сайн дурын даатгуулагч байна.

 III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 7 сарын байдлаар 265 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 11 төрөлт буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд 268 үүнээс 130 нь хүү, 138 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 13 буюу 5.1 хувиар өссөн байна.

1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2, гэрийн төрөлт болон  эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 7 сарын байдлаар 101 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 3.0 хувиар өссөн байна.   Илрээгүй гэмт хэрэг 47 байгаа нь өмнөх оны мөн үетэй адил, гэмт хэргийн  илрүүлэлтийн хувь 47.8 болж өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас 44 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 6 буюу 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 7 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 5842.0 сая төгрөг, гүйцэтгэлээр 6934.5 сая төгрөг болж 118.7 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 14390.4 сая төгрөг, гүйцэтгэлээр 11765.4 сая төгрөг болж 81.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 7 сард 170483 мал буюу төллөх насны хээлтэгчийн 80.5 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 13908.0 буюу 8.8 хувиар өссөн байна.

          2020 оны эхний 7 сарын байдлаар 8263 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 2084, хээлтүүлэгч 59, таваарын мал 6120 байна.

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 6 сарын байдлаар 32775.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8030.4 сая төгрөг буюу 32.5 хувиар өсч, 28952.9 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1629.9 сая төгрөг буюу 6.0 хувиар өссөн байна.

III. 07-р сарын 1-нээс 07-р сарын 31-ныг хүртлэх өнгөрсөн сарын цаг агаарын тойм мэдээ

Хур тундас:   2-5, 7-10, 13, 16, 22-26, 30-31-ний өдрүүдэд бороо орж нийт 51,2 мм тунадастай.

Салхи: Энэ сард ихэнхи хугацаанд салхи 6-11 м/сек, борооны өмнө салхи түр зуур ширүүсч 11-16 м/сек хүрч ширүүссэн.

Агаарын температур: Агаарын дундаж температур 7-8, 12-16, 21-24, 29-31-ний өдрүүдэд 21-26 градус дулаан, бусад хугацаанд 16-21 градус дулаан байсан байна. Энэ сард хамгийн дулаан нь 23-ны өдөр 25,9 градус дулаан, хамгийн хүйтэн нь 18-ны өдөр 16,0 градус хүйтэн байсан.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977