ОЛОН УЛСЫН СТАТИСТИКИЙН ЗУРАГТ ХУУДАСНЫ 2020-2021 УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 01. 01 цаг 11 минут

Олон улсын статистикийн институтийн Олон улсын Статистикийн боловсролыг дэмжих төслөөс статистикийн хэрэглээг сайжруулах, оюутан сурагчдын чадварыг хөгжүүлэх зорилгоор 2 жил тутамд “Олон улсын Статистикийн зурагт хуудас”-ны уралдаан зохион байгуулж байна.

 

Олон улсын Статистикийн зурагт хуудасны 2020-2021 уралдааны мэдээлэл

СЭДЭВ:

  • Байгаль орчин
  • Биологи
  • Тогтвортой хөгжил http://sdg.gov.mn/

ХАМРАХ ХҮРЭЭ:       

Дараах 3 ангиллаар оролцоно. Үүнд:

  • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутан 
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид)

Баг тус бүр 2-5 хүнээс бүрдсэн байх бөгөөд ганц хүний бүтээлийг хүлээж авахгүйг анхаарна уу.

Та уралдаанд оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү.  

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Статистик, тоон мэдээллийн хэрэглээ, дүн шинжилгээ, тайлбар, хамаарлыг харуулсан мэдээлэл, үр дүнгүүдийг агуулсан байна. 
  • Ямар нэгэн нэмэлт мэдээлэлгүйгээр ойлгомжтой байх, дэвшүүлж буй асуудал болон үр дүн нь тодорхой бөгөөд логик утгатай байх. 
  • Оюутан сурагчдын цуглуулсан тоон мэдээлэл байж болох бөгөөд өөр хэн нэгний хэвлэн нийтэлсэн тоо мэдээллийг ашигласан бол эх сурвалжийг дурдах. 
  • Зурагт хуудсыг Монгол болон Англи хэлээр.
  • Зурагт хуудас бүтээхэд дүн шинжилгээ хийх, JMP /https://iase-web.org/islp/Poster_Competition_2020-2021.php?p=JMP_Instructions/ үнэгүй ашиглах боломжтой программ бөгөөд уг программыг ашиглан үр дүнгийн график, диаграм зэргийг хийсэн байвал давуу талтай.
  • Зурагт хуудаст тэмцээнд оролцож буй оюутан, сурагчид болон сургуулийн нэрийг бичихгүй. 
  • Тэмцээнд оролцож буй бүх зурагт хуудас Олон улсын статистикийн институт(ISI) өмч болох тул буцааж өгөхгүй.
  • Оюутан сурагчдын эх загвар буюу өөрсдийн бүтээл байх ёстой
  • Зурагт хуудас нь нэг хуудас дээр хоёр хэмжээсээр харуулсан байх шаардлагатай бөгөөд: хамгийн том хэмжээ нь A1 буюу 841 мм x 594 мм байна. Электрон хэлбэрээр хийсэн тохиолдолд файлын хэмжээ нь 10 MB-аас бага байх шаардлагатай бөгөөд А1 хуудсанд хэвлэсэн тохиолдолд 2 метрийн зайнаас уншигдахаар байна.

ШАЛГАРУУЛАЛТ:

Бүтээлийг 2020 оны 12-р сарын 11-ний 16:00 цаг хүртэл электрон хэлбэрээр international@nso.mn мэйл хаягаар,  хэвлэмэл хэлбэрээр ҮСХ-нд 114 тоотод хүлээн авна.

Үндэсний ялагчдыг 2020 оны 12-р сарын 21-нд тодруулна.

Оролцогчид нь үндэсний хэмжээнд өрсөлдөж, ялагч болсноор олон улсын хэмжээнд өрсөлдөх эрхээ авч, бүтээлээ Олон Улсын Статистикийн Институт руу илгээнэ.
Олон улсад шалгарсан бүтээлийг 2021 оны 7-р сард Нидерланд Улсад болох Олон Улсын Статистикийн Институтээс зохион байгуулах Дэлхийн Статистикийн 63-р бага хурлын үеэр тодруулна.

ШАГНАЛ: 

Оролцогч баг бүр олон улсын сертификат олгоно.

Ангилал бүрд шалгарсан багт хүндэт өргөмжлөл олгоно.

Үндэсний ялагчийн шагнал:

  • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилал – 100.000 төгрөг
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) – 100.000 төгрөг
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) – 100.000 төгрөг

Олон улсад түрүүлэх бүтээлийн шагнал:

  • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилалд   - 2000 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977