Говьсүмбэр аймгийн 2020 оны 9 дүгээр сарын Нийгэм эдийн засгийн танилцуулга нийтлэгдлээ.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 13. 09 цаг 09 минут

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 204, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 126 байгаагийн 67 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 89  буюу 58.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Есдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 23 ажлын байрны захиалга ирж, 22 иргэн үүнээс 12 эмэгтэй ажилд зуучлагдсан байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 9 сарын байдлаар 317 эх амаржиж, 319 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 12 буюу 2.2 хувиар, төрсөн хүүхдийн тоо 10 буюу 3.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 57, бүртгүүлсэн гэр бүл 39, цуцалсан гэр бүл 15 байгаа нь өмнөх оны мөн үеээс нас баралт 2 буюу 3.6 хувиар өсч, цуцалсан гэр бүл 4 буюу 21.1 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 16 буюу 29.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 7 байгаа нь өмнөх оны мөн үеээс  буюу 16.7 хувиар өссөн байна.

 II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2020 оны эхний 9 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 11240.4 сая төгрөг, зарлага 11539.4 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 317.0 хувьтай, зарлагын гүйцэтгэл 107.3 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 9 сарын байдлаар 6289 хүнд 18526.5 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 113 хүн буюу 1.8 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 2691.2 сая төгрөг буюу 17.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2020 оны эхний 9 сарын байдлаар 1961 хүн хамруулж 1125.5 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 54 хүн буюу 2.7 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 196.2 сая төгрөг буюу 21.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2020 оны эхний 9 сарын байдлаар 4328 хүн хамруулж 727.1 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 59 хүн буюу 1.3 хувиар буурч, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 72.9 сая төгрөг буюу 11.1 хувь өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын мэдээгээр 231 байгууллагын 5497 даатгуулагч иргэн, үүнээс 543 нь сайн дурын даатгуулагч байна.

Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 14 аж ахуйн нэгж, байгууллагын 1224 даатгуулагчийн дундаж цалин 1193.3 мянган төгрөг, төсөвт 55 байгууллагын 1740 даатгуулагчийн дундаж цалин 1096.3 мянган төгрөг, 3 Хувьцаат Компаний 644 даатгуулагчийн дундаж цалин  1223.5 мянган төгрөг, 141 ХХКомпаний 1187 даатгуулагчийн дундаж цалин 1075.9 мянган төгрөг, бусад 18 аж ахуйн нэгж байгууллагын 159 даатгуулагчийн дундаж цалин 790.1 мянган төгрөг боллоо.

 III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 9 сарын байдлаар 327 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 10 төрөлт буюу 3.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 331 үүнээс 163 нь хүү, 168 нь охин байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрсөн хүүхдийн тоо 8 буюу 2.4 хувиар буурсан байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 9 сарын байдлаар 116 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний 9 сарын байдлаар 248.7 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 138.5 сая төг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирлын хэмжээ 12.5 хувиар , нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 66.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны эхний 9 сарын байдлаар давхардсан тоогоор 537 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 76 хүнээр буюу 12.4 хувиар буурсан байна.

 V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2020 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.0 хувиар, 2019 оны жилийн эцсээс 2.5 хувиар өсч, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.

 VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 9 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 7182.4 сая төгрөг, гүйцэтгэлээр 8166.2 сая төгрөг болж 113.7 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 16609.7 сая төгрөг, гүйцэтгэлээр 15404.0 сая төгрөг болж 92.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

2020 оны 9 сарын байдлаар авлагын үлдэгдэл  77.4 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 236.4 сая төгрөг байна.

 VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 9 сард 171533 мал буюу төллөх насны хээлтэгчийн 80.9 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 13635.0 буюу 8.6 хувиар өссөн байна.

          2020 оны эхний 9 сарын байдлаар 8300 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 2103, хээлтүүлэгч 59, таваарын мал 6138 байна.

          Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь 1.84 байсан болно. Гарсан 172057 төлөөс 163307 буюу 94.9 хувь нь бойжиж байна.

 VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 9 сарын байдлаар 43983.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9987.5 сая төгрөг буюу 29.4 хувиар өсч, 39387.0 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс -120.1 сая төгрөг буюу 0.3 хувиар буурсан байна.

Шивээ-Овоо ХК нь нийт бүтээгдэхүүний 96.3 хувь буюу 42367.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 95.9 хувь буюу 37801.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977