Говьсүмбэр аймгийн 2020 оны 10 дугаар сарын Нийгэм эдийн засгийн танилцуулга бэлтгэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 13. 06 цаг 14 минут

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал  

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 170, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 85 байгаагийн 44 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 58  буюу 59.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аравдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт  61 ажлын байрны захиалга ирж, 42 иргэн үүнээс 22 эмэгтэй ажилд зуучлагдсан байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 10 сарын байдлаар 338 эх амаржиж, 340 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 12 буюу 2.2 хувиар, төрсөн хүүхдийн тоо 10 буюу 3.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 63, бүртгүүлсэн гэр бүл 43, цуцалсан гэр бүл 22 байгаа нь өмнөх оны мөн үеээс цуцалсан гэр бүл 1 буюу 4.8 хувиар өсч,  нас баралт 2 буюу 3.1 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 19 буюу 30.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 7 байгаа нь өмнөх оны мөн үеээс 1 буюу 12.5 хувиар буурсан байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 10 сарын байдлаар 6499 хүнд 20219.9 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 316 хүн буюу 4.6 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 2823.8 сая төгрөг буюу 16.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 10 сарын байдлаар 362 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 8 төрөлт буюу 2.2 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 366 үүнээс 181 нь хүү, 185 нь охин байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрсөн хүүхдийн тоо 6 буюу 1.6 хувиар буурсан байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 10 сарын байдлаар 135 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 7 буюу 5.5 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний 10 сарын байдлаар 277.8 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 146.4 сая төг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирлын хэмжээ 15.4 хувиар , нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 71.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 647 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 хүнээр буюу 7.7 хувиар буурсан байна.

 V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2020 оны 10 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, 2019 оны жилийн эцсээс 2.5 хувиар өсч, өмнөх сартай ижил байна.

 VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 8132.1 сая төгрөг, гүйцэтгэлээр 9099.1 сая төгрөг болж 111.9 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 18844.1 сая төгрөг, гүйцэтгэлээр 16264.3 сая төгрөг болж 86.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

2020 оны 10 сарын байдлаар авлагын үлдэгдэл  72.8 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 209.7 сая төгрөг байна.

 VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 10 сарын байдлаар 51580.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12130.0 сая төгрөг буюу 30.7 хувиар өсч, 45989.8 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 808.0 сая төгрөг буюу 1.8 хувиар өссөн байна.

Шивээ-Овоо ХК нь нийт бүтээгдэхүүний 96.2 хувь буюу 49638.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 95.8 хувь буюу 44056.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977