Говьсүмбэр аймагт “МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО" 2020 оны 12 сарын 16-ны өдөр эхлэнэ.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 15. 07 цаг 14 минут

МУ-ын Засгийн газрын2020 оны 09-ны өдрийн 208 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мал тооллогын ажлыг 12-р сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогыг 12-р сарын 16-26-ны өдрүүдэд зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Аймгийн орлогч дарга Б.Анхбаяраар ахлуулсан тооллогын комиссын гишүүд цахимаар хуралдаж тооллогын үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, сумдын тооллогын комиссод үүрэг чиглэл өглөө. Тус хурлаар аймгийн Онцгой байдлын газар болон Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож цар тахлын үед хэрхэн ажиллах талаар мэдээлэл , зөвлөмжийг өглөө.


Сэтгэгдэл бичих