Говьсүмбэр аймгийн 2021 оны 1 дүгээр сарын Нийгэм эдийн засгийн танилцуулга бэлтгэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 16. 02 цаг 43 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 114, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 64 байгаагийн 32 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 185  буюу 74.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2021 оны эхний 1 сарын байдлаар 21 эх амаржиж, 21 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 12 буюу 36.4 хувиар, төрсөн хүүхдийн тоо 13 буюу 38.2 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 6, бүртгүүлсэн гэр бүл 6, цуцалсан гэр бүл 2 байгаа нь өмнөх оны мөн үеээс нас баралт 1 буюу 20.0 хувиар, цуцалсан гэр бүл 1 буюу 2 дахин, бүртгүүлсэн гэр бүл 2 буюу 50.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2021 оны эхний 1 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 646.4 сая төгрөг, зарлага 1177.2 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 98.1 хувьтай, зарлагын гүйцэтгэл 90.8 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний 1 сарын байдлаар 1396 хүнд 120.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 64 хүн буюу 4.4 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 2.7 сая төгрөг буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын мэдээгээр 229 байгууллагын 5355 даатгуулагч иргэн, үүнээс 516 нь сайн дурын даатгуулагч байна.

 III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2021 оны эхний 1 сарын байдлаар 33 эх амаржиж, 2020 оны мөн үетэй харьцуулахад 9 төрөлт буюу 21.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 34 үүнээс 15 нь хүү, 19  нь охин байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрсөн хүүхдийн тоо 9 буюу 20.9 хувиар буурсан байна. 

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2021 оны эхний 1 сарын байдлаар 9 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 5 буюу 64.3 хувиар буурсан байна.

 V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2021 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

 VI. Төсөв санхүү, банк

2021 оны эхний 1 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 733.2 сая төгрөг, гүйцэтгэлээр 933.2 сая төгрөг болж 127.3 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 2098.9 сая төгрөг, гүйцэтгэлээр 1341.7 сая төгрөг болж 63.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

2021 оны 1 сарын байдлаар авлагын үлдэгдэл  31.1 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 32.6 сая төгрөг байна.

 VII. Мал аж ахуй

          2021 оны эхний 1 сарын байдлаар 2133 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал том малын хорогдол 12 дахин өссөн байна. Энэ нь цас их орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой.

 


Сэтгэгдэл бичих